Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ганган цагаан"

Дорноговь аймгийн Иххэт сумын өндөр настан Ж.Нямбар нь 20 гаруйхан наснаасаа ачааны "Зил 130" машины жолоочийн ажилд хуваарилагдаж, жоншны уурхайн жолооч явсан нэгэн.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ганган цагаан"
"Ганган цагаан". Зураг: МҮОНРТ

Дорноговь аймгийн Иххэт сумын өндөр настан Ж.Нямбар нь 20 гаруйхан наснаасаа ачааны "Зил 130" машины жолоочийн ажилд хуваарилагдаж, жоншны уурхайн жолооч явсан нэгэн. Тэрээр 1980-аад оны сүүл 90-ээд оны эхээр хаагдсан тус уурхайд 36 жил тээвэр хийжээ. Ж.Нямбарыг “ганган цагаан” нэрээр нь нутгийнхан нь андахгүй сайн мэддэг.

Ганцаараа явдаг "Ганган цагаан" жоншны уурхайгаас гадна геологи хайгуулын багт бас цөөн хэдэн жил ажиллаж байж. Ж.Нямбар гуай "Зил -130"-аас өөр олон тэрэг барьж явсан ч хамгийн хайртай тэрэг минь бол чиргүүлтэй 30 минь байлаа. Улаанбаатараас масло, Чойроос бензин, түлш зөөдөг байсан юм. Замдаа саатах, машин эвдрэх тохиолдол бараг л байсангүй ээ" гэж залуу сайхан насаа дурслаа. Түүний талаар манай сурвалжлагч Б.Энхсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бэлтгэсэн сурвалжилгыг хүргэж байна.

Хуваалцах