Гантай байсан ч ургац алдахгүй
Хичээл зүтгэл байхад гантай байсан ч ургацаа алдахгүй гэж Сэлэнгэ аймгийн Баруунхараа хотын тариаланч н.Цэрэннадмид хэлж байна.
Мэдээллийн алба

Хичээл зүтгэл байхад гантай байсан ч ургацаа алдахгүй гэж Сэлэнгэ аймгийн Баруунхараа хотын тариаланч н.Цэрэннадмид хэлж байна. Тэрбээр 3 га газарт бүхий л төрлийн хүнсний ногоо тариалдаг. Ингэхдээ 10 гаруй хүнийг цалинжуулдаг. Энэ жилийн хувьд хур бороо багатай8 гантай жил байсан ч уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд шинэ ургацын ногоогоо хураан авсан гэж хуучиллаа.
1 кг монгол үрийн тарвасыг 1300 төгрөгөөр зарж, өдөрт 70 хүртэлх мянган төгрөгийн орлого олдог байна. Түүнийг Баруунхараа-Дарханы чиглэлийн зам дагууд худалдаа эрхэлж байхад нь манай сурвалжлагч уулзсан юм.


















