Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“Ганц биечүүд”-ийн өдрөөр цахим худалдааны оргил үе тохиов

Жил бүрийн 11-р сарын 11-ийг БНХАУ-д “Ганц бие хүмүүс”-ийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр ганц бие хүмүүс бусдад зарцуулах байсан мөнгөө өөртөө зарцуулж, баярлуулдаг гэдэг утгаараа энэ өдөр дотоодын худалдаа эрс нэмэгддэг. Тэгвэл энэ жилийн “Ганц биечүүд”-ийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ганц биечүүд”-ийн өдрөөр цахим худалдааны оргил үе тохиов
“Ганц биечүүд”-ийн өдрөөр цахим худалдааны оргил үе тохиов. Зураг: МҮОНРТ

Жил бүрийн 11-р сарын 11-ийг БНХАУ-д “Ганц бие хүмүүс”-ийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр ганц бие хүмүүс бусдад зарцуулах байсан мөнгөө өөртөө зарцуулж, баярлуулдаг гэдэг утгаараа энэ өдөр дотоодын худалдаа эрс нэмэгддэг. Тэгвэл энэ жилийн “Ганц биечүүд”-ийн өдрөөр цахим худалдаа жилийн хамгийн өндөр хувьд хүрч өслөө. Тодруулбал, томоохон цахим худалдааны платформууд дээрх нэгдсэн худалдааны дүн энэ өдөр 1,2 их наяд юаниар өссөн үзүүлэлттэй байна.

Хятадад эдийн засгийн өсөлт удаашралтай, дотоодын эрэлт эрс багассан энэ цаг үед “Ганц биечүүд”-ийн өдрийн худалдааны өсөлт тодорхой хэмжээнд эдийн засгийн хямралыг зөөлрүүлж байна гэж эдийн засагчид дүгнэж байна.

Хуваалцах