Ганцын даваагаар жижиг машин зорчих боломжгүй байна
Харин Загастайн давааны зорчих хэсэг 2 талаараа гулгаа үүссэн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Өнөөдөр 14:00 цагийн байдлаар Солонготын даваанд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.
Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 245-257км-т “Гранд макро зам ХХК” ИТА 8 ажилтан, 1 автогридр, 1 ковш, 2 үйлчилгээний машин ажиллаж байна.
Харин Загастайн давааны зорчих хэсэг 2 талаараа гулгаа үүссэн, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Завхан АЗЗА-ТӨХК-ийн 6 ажилтан 11 цагаас эхлэн 1 автогридэр, нэг портертой давааны урд хэсгээр орсон цасыг хусаж, ажиллаж байна.
Ганцын даваанд цас ихтэй, жижиг машин зорчих боломжгүй байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


















