Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар ажиллагаатай гал унтраах төхөөрөмжтэй боллоо

Энэ төхөөрөмжийг бусад СӨХ-үүд улам боловсронгуй болгож ашиглавал маш хэрэгтэй юм. Нийт өртөг нь 150000 гаруй төгрөг болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар ажиллагаатай гал унтраах төхөөрөмжтэй боллоо
Гар ажиллагаатай гал унтраах төхөөрөмжтэй боллоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, Дүүргийн 6-р хорооны Засаг дарга, "Мандах өргөө" сууц өмчлөгчдийн холбоотой хамтран шинээр санаачлан тус хорооны 42-р байрны 2 орцны хогийн бункерт гал унтраах төхөөрөмж суурилуулсан байна. Энэ төхөөрөмж нь хогийн бункерт гарсан галыг дээрээс нь даралттай усаар шүршиж унтраах юм. Гал түймэр гарсан үед онцгой байдлын алба дуудахгүйгээр орцны жижүүр түргэн шуурхай унтраах боломжтой болж байна.

Барилгын хогийн бункерт гарсан гал орцны айл өрх, ард иргэдийг угаартуулах цаашлаад амь насаа алдах хүртэл аюулд хүргэдэг. Өнгөрсөн онд бункерт гарсан галын улмаас 56 хүн угаартаж, 14 хүн эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан байна. Үүнээс урьдчилан сэргийлж иргэд та бүхэн асаасан чүдэнз, татсан тамхины ишийг сайн унтрааж зориулалтын хогийн саванд хаяж байхыг анхааруулж байна. Энэ төхөөрөмжийг бусад СӨХ-үүд улам боловсронгуй болгож ашиглавал маш хэрэгтэй юм. Нийт өртөг нь 150000 гаруй төгрөг болсон байна.

Хуваалцах