Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гар аргаар борооны шүхэр урладаг серби гэр бүл

Сүүлийн жилүүдэд Серби улсад жижиг бизнесийн зах зээл хумигдаж, үүний улмаас маш олон бизнес эрхлэгчид үүдээ барихад хүрээд байгаа юм. Харин нэгэн Серби бүсгүйн хувьд, өөрийн гэр бүлийн жижигхэн бизнес

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар аргаар борооны шүхэр урладаг серби гэр бүл
Гар аргаар борооны шүхэр урладаг серби гэр бүл. Зураг: МҮОНРТ

Сүүлийн жилүүдэд Серби улсад жижиг бизнесийн зах зээл хумигдаж, үүний улмаас маш олон бизнес эрхлэгчид үүдээ барихад хүрээд байна. Харин нэгэн Серби бүсгүйн хувьд, өөрийн гэр бүлийн жижигхэн бизнес болох шүхрийн үйлдвэрлэлийн бизнесийг хаалгүй, цааш үргэлжлүүлэн авч явахын тулд олон арга хэрэглэж байгаагийн нэг бол шүхэр засах ажил гэнэ. Тус улсын нийслэлийн төв хэсэгт Татьяна Зиковичийн шүхрийн жижигхэн дэлгүүр оршдог. Дэлгүүрт ороход энд тэндгүй өлгөсөн олон төрлийн шүхэр харагдана.

Татьяна Зиковичийн энэхүү жижиг дэлгүүрт гар аргаар урласан өнгө загвартай борооны шүхэр худалдахаас гадна, шүхэр засч, сэлбэдэг юм. Тэрээр хүмүүсийн эвдэрсэн шүхрийг засч сэлбэн, эзэнд нь буцаан өгдөг. Зиковичийн шүхэр үйлдвэрлэх гэр бүлийн бизнес эртнээс уламжлалтай. Түүний ээж анх 1960 онд энэхүү бизнесийн гараагаа эхэлж байжээ.

Гэвч сүүлийн үед эдийн засаг хямарч, худалдан авалт багасаад ирэхээр, яалт ч үгүй үйлдвэрлэлийн тоо дагаад буурч байгаа юм. Өнөө үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэрэглэгч цөөрч, эдийн засаг хямарч байгаа хэдий ч, Зиковичаар зөвхөн шүхрээ засуулах гэж ирэх хүмүүс төдийгүй өөрийн таалагдсан шүхрээ хийлгэдэг хэрэглэгчид цөөнгүй байдаг аж.

Хуваалцах