Гар аргаар ухсан цооногт унаж амиа алджээ
Төв аймгийн Борнуур сумын гуравдугаар багийн нутаг “Харгантын -Ам” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлодог 24 настай, эрэгтэй С гэгч өчигдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 04:30 цагт гар аргаар ухсан цооногт унаж нас
Мэдээллийн алба

Төв аймгийн Борнуур сумын гуравдугаар багийн нутаг “Харгантын -Ам” гэдэг газар хууль бус аргаар ашигт малтмал олборлодог 24 настай, эрэгтэй С гэгч өчигдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 04:30 цагт гар аргаар ухсан цооногт унаж нас барсан хэрэг гарчээ. Болсон хэргийн талаар дуудлагыг 10:40 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Мөн,
Баянгол дүүргийн долоодугаар хорооны нутаг ГССҮТ-д Төв аймгийн Эрдэнэ сумын харьяат дөрвөн настай, эрэгтэй иргэн Э нь махны цахилгаан машинд баруун гарын сарвуугаа хавчуулсан,
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны Зүүн Ард-Аюушийн 17 дугаар гудамжид жалга руу иргэн Б-н эзэмшлийн 67-37 УНЕ улсын дугаартай бага оврын ачааны автомашин онхолдож 493 тоотод иргэн В-н гэрийг мөргөж зогссоноос гэрт хүмүүс дарагдаад гарч чадахгүй байсан,
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны 15 дугаар хорооллын "Норжин" худалдааны төвийн хойд талд дулааны шугамын худгаас овог нэр, оршин суух хаяг тодорхойгүй, 40 орчим настай эрэгтэй хүний цогцсыг олсон гэх дуудлагууд Онцгой Байдлын Ерөнхий Газрын Шуурхай удирдлагын төвд бүртгэгдэж, тус албаны аврах багийн албан хаагчид хэрэг гарсан газруудад шуурхай очиж ажиллалаа гэж тус байгууллагын цахим хуудаснаа мэдээллээ.


















