Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 4 дахин өссөн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье
Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье. Зураг: МҮОНРТ

Гар, хөл, амны өвчний тохиолдол нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 4 дахин өссөн байна.

Гар, хөл, амны өвчин нь энтеровирусээр үүсгэгддэг, бага насны хүүхдүүдийн дунд амархан тархдаг халдварт өвчин юм.

Халдвар хэрхэн дамжих вэ?

  • Бохир гар, өтгөн-амны замаарШүлс, хамар хоолойн шүүрэл, цэврүүний шингэнээр

  • Вирусээр бохирлогдсон тоглоом, аяга халбага, алчуур, хаалганы бариул, ширээ сандал зэрэг эд үйлсээр

  • Ойрын хавьтал болон амьсгалын замын дуслаар

Илрэх шинж тэмдэг

  • Халуурах

  • Хоолой өвдөх, хоолонд дургүй болох

  • Амны хөндий, хэл, буйл, завьж орчимд өвдөлттэй шарх, тууралт гарах

  • Гарын алга, хөлийн ул, хурууны завсар, заримдаа өгзөг орчимд улаан толбо, гүвдрүү, цэврүүт тууралт гарах

  • Бие сулрах, уйлагнах, шингэн уух дургүй болох

  • Зарим хүүхдэд гүйлгэх шинж илэрч болно.

  • Өвчний нууц үе ихэвчлэн 3–6 хоног байдаг. Өвчний эхний 7 хоногт халдвар тараах эрсдэл өндөр бөгөөд вирус өтгөнөөр хэдэн долоо хоногийн турш ялгарч болдог тул гарын ариун цэвэр маш чухал.

Дараах шинж илэрвэл яаралтай эмчид хандана уу

  • Халууралт 2 ба түүнээс дээш хоног үргэлжлэх

  • Хүүхэд шингэн ууж чадахгүй болох

  • Ам хуурайших, шээс цөөрөх, уйлахад нулимс гарахгүй байх

  • Олон удаа бөөлжих, ойр ойрхон гүйлгэх

  • Унтаарах, сулрах, сэрэхдээ муудах

  • Амьсгаадах, татах, хүзүү хөших

  • Тууралт идээлэх, шархлах, улайж хавдах

  • Ихэнх тохиолдолд өвчин хөнгөн явцтай, 7–10 хоногт эдгэрдэг. Гэхдээ бага насны хүүхэд, шингэн ууж чадахгүй байгаа хүүхэд, өндөр халуунтай хүүхдийг заавал эмчийн хяналтад байлгана.

Гэрийн нөхцөлд хэрхэн асрах вэ?

  • Хүүхдийн гарыг савандаж тогтмол угаалгах

  • Ус, хярам, шингэн зүйлийг ойр ойрхон бага багаар уулгах

  • Бантан, зутан, шөл зэрэг зөөлөн, бүлээн хоол өгөх

  • Хийжүүлсэн ундаа, чихэр ихтэй зүйл, халуун ногоотой болон давс ихтэй хоол өгөхгүй байх

  • Хөвөн даавуун, зөөлөн хувцас өмсгөх

  • Хүүхдийг цэвэр байлгах, тууралтыг үрж цочроохгүй байх

  • Өрхийн эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай үед үзүүлэх

  • Халуун бууруулах, өвдөлт намдаах эм болон тууралтад түрхэх бэлдмэлийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэнэ.

Урьдчилан сэргийлэх энгийн аргууд:

  • Гараа савандаж сайтар угаах

  • Хүүхдийн тоглоомыг тогтмол угааж, цэвэрлэх

  • Хаалганы бариул, ширээ, сандал, шал, угаалтуур, суултуур зэрэг хүрэлцдэг гадаргууг тогтмол цэвэрлэж, халдваргүйжүүлэх

  • Аяга, халбага, алчуур, угж, тоглоомыг бусадтай хуваалцахгүй байх

  • Өрөө тасалгааг тогтмол агааржуулах

  • Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх

  • Түүхий ус уухгүй, баталгаатай ус хэрэглэх

  • Өвдсөн хүүхдийг цэцэрлэг, сургуульд явуулахгүй, гэрт нь асарч, бусад хүүхдээс тусгаарлах

Хуваалцах