Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гар утасны азын дугаар хоёр сая ам.доллараар зарагджээ

Абу-Даби хотноо зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр гар утасны азын дугаарыг хоёр сая гаруй ам.доллараар зарсан байна. "The National" сонинд мэдээлснээр Ойрхи Дорнодын үүрэн утасны "Etisalat" компанийн 777-7777 дугаар болон дугаарыг дагалдах үйлчилгээний багцыг 7,877,777 дирхам буюу 2.1 сая а

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утасны азын дугаар хоёр сая ам.доллараар зарагджээ
Гар утасны азын дугаар хоёр сая ам.доллараар зарагджээ. Зураг: МҮОНРТ

Абу-Даби хотноо зохион байгуулсан дуудлага худалдааны үеэр гар утасны азын дугаарыг хоёр сая гаруй ам.доллараар зарсан байна. "The National" сонинд мэдээлснээр Ойрхи Дорнодын үүрэн утасны "Etisalat" компанийн 777-7777 дугаар болон дугаарыг дагалдах үйлчилгээний багцыг 7,877,777 дирхам буюу 2.1 сая ам.доллараар заржээ. Гэхдээ бүх дугаарууд Засгийн газрын өмч учраас нэрээ нууцласан худалдан авагчид азын уг дугаарыг эзэмших эрхийг шилжүүлэхгүй аж. Харин худалдан авагч 2.1 сая ам.долларыг төлснөөрөө "Etisalat" компанийн "Diamond Plus" нэртэй үйлчилгээний багцыг хоёр жил ашиглах эрхтэй болжээ. Тодруулбал, энэ багцын хэрэглэгчийн хувьд 22.500 минутын яриа болон 22.500 мессеж үнэгүй бөгөөд сар бүр 100 гегабайтын дата эрхтэй юм байна. Өөрөөр хэлбэл, энэ эрхээ бүрэн ашиглахын тулд өдөрт 12 цаг ярьж, 725 мессеж бичих "шаардлагатай" ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах