Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гар утсаа шидэж өрсөлджээ

Зарим улс орнуудад хүний сонирхолыг татсан, хачирхалтай ч гэмээр тэмцээн уралдаанууд болох нь бий. Тэгвэл саяхан гар утас шидэлтийн томоохон тэмцээн Финландын Савонлинна хотод болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утсаа шидэж өрсөлджээ
Гар утсаа шидэж өрсөлджээ. Зураг: МҮОНРТ

Зарим улс орнуудад хүний сонирхолыг татсан, хачирхалтай ч гэмээр тэмцээн уралдаанууд болдог. Саяхан гар утас шидэлтийн томоохон тэмцээн Финландын Савонлинна хотод болж гар утсаа хамгийн хол буюу 97,73 метр шидсэн эрэгтэй, 40,4 метр хол шидсэн эмэгтэй аварга болсон гэнэ. Мөн чөлөөт шидэлтийн төрөлд дугуй унаж явахдаа гар утсаа шидсэн Эрика Вилппонен гэгч түрүүлжээ. Энэ тэмцээнийг 13 жилийн өмнө тус хотод анх зохион байгуулж байсан аж.
Зохион байгуулагчид гар утас шидэх тэмцээнийг "орчин үеийн тоног төхөөрөмжөөс үүдсэн уур бухимдал, сэтгэл гутралаа гаргах цорын ганц спорт" гэж тодорхойлжээ. Тэмцээнд оролцогч нь 220-440 грамм бүхий гар утсыг дүрмийн дагуу нэг оролдлогоор шидэх ёстой аж.

Хуваалцах