Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гар утсаа цэнэглэх нь Газын зурвас дахь иргэдийн гол зорилго болж байна

Газын зурваст дайн эхэлснээс хойш 100 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тус бүс нутгийн 90 орчим хувь хэсэгчлэн болон бүхэлдээ сүйдэж, тог цахилгаан, түлшний хангамж мөн л хэсэгчлэн болон бүхэлдээ тасалдаад байгаа юм. Яг энэ цаг үед хоол хүнс,

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утсаа цэнэглэх нь Газын зурвас дахь иргэдийн гол зорилго болж байна
Гар утсаа цэнэглэх нь Газын зурвас дахь иргэдийн гол зорилго болж байна. Зураг: МҮОНРТ

Газын зурваст дайн эхэлснээс хойш 100 хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд тус бүс нутгийн 90 орчим хувь хэсэгчлэн болон бүхэлдээ сүйдэж, тог цахилгаан, түлшний хангамж мөн л хэсэгчлэн болон бүхэлдээ тасалдаад байгаа юм. Яг энэ цаг үед хоол хүнс, ус олох, хаана боломжит хоргодох байр, эмнэлгийн тусламж байгааг олж мэдэх, төөрөлдсөн нэгэнтэйгээ уулзахад гар утас хамгийн чухал хэрэгцээний нэг болж байна. Тэр дундаа гар утсаа цэнэгтэй байлгах нь Газын зурвасынхны гол зорилго болоод байгааг Ройтерс агентлаг сурвалжилсан байна.

Одоогоор Газын зурвасын өмнөд хэсэгт Египеттэй хиллэдэг Рафах хотод л тог цахилгааны хангамж хүрэлцээтэй байгаагаас Газын зурвасын ихэнх иргэд энэ хотод ирж утсаа цэнэглэхээр 3-4 цаг зарцуулж байна гэж мэдээлж байна. Иргэд Рафах хотын Эмирати эмнэлгийн гадаа уртасгаж татсан залгуураас утсаа цэнэглэхээр дугаарлаж байна. Энэ цахилгааны эх үүсвэр нарны зайн хураагуураас гарч байгаа тул өвлийн энэ цагт нарны туяа хамгийн үнэ цэнтэй зүйл болж байгааг иргэд дурджээ.

Хуваалцах