Гар утсаараа тээврийн хэрэгслийн зөрчлийн төлбөрийг төлөх боломжтой боллоо
Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо.
Мэдээллийн алба

Замын хөдөлгөөний удирдлагын төв нь иргэдийн торгууль төлөлтийг хялбаршуулж, төлөх боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор зөрчилд ногдуулсан торгуулийн мэдэгдэх хуудас дээр QR код хэвлэдэг боллоо. Уг хэвлэгдсэн QR кодыг интернет банкны харилцагч ухаалаг аппликейшнээр дамжуулж гар утсаар уншуулснаар торгууль хялбар төлөгдөх юм.

Алхам:
Жишээ нь: Хаан банкны QR аппликейшн суулгасанаарQPay үйлчилгээ цэс рүү нэвтрээдЗөрчлийн хуудасны QR кодыг уншуулахад мэдээлэл харагдах болноТөлбөр төлөх гэсэн дээр дархадНэвтрэх нэр болон Нууц үг асууна. Энд та өөрийн дансны нууц кодоо бичнэ.Амжилттай хийгдлээ гэсэн мэдэгдэл харагдах болно гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.


















