Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар утсыг хэт олон цаг хэрэглэх нь нүдийг гэмтээж болзошгүй

Халаасны "компьютер" болсон ухаалаг гар утаснаасаа салдаггүй хүмүүсийн хараа муудах эрсдэл өндөр байж магадгүйг хараазүйчид хэлж байна. Тэд гар утас болон компьютер, таблет зэргийг хэт олон цаг хэрэглэх, хэт удаан хугацаагаар зурагт үзсэнээс болж нүд ядарч, улмаар гэмтэж магадгүйг анхааруулж байгаа

РА
РАЛЬДИЙ.А

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар утсыг хэт олон цаг хэрэглэх нь нүдийг гэмтээж болзошгүй
Гар утсыг хэт олон цаг хэрэглэх нь нүдийг гэмтээж болзошгүй. Зураг: МҮОНРТ

Халаасны "компьютер" болсон ухаалаг гар утаснаасаа салдаггүй хүмүүсийн хараа муудах эрсдэл өндөр байж магадгүйг хараазүйчид хэлж байна. Тэд гар утас болон компьютер, таблет зэргийг хэт олон цаг хэрэглэх, хэт удаан хугацаагаар зурагт үзсэнээс болж нүд ядарч, улмаар гэмтэж магадгүйг анхааруулж байгаа юм. Мэргэжилтнүүд өдөрт утсаа дунджаар 32 удаа шалгадаг, 25-аас доош насны 2000 гаруй хүний дунд судалгаа явуулсны үндсэн дээр ийм дүгнэлтэд хүрчээ.
Хараа зүйч Энди Хепвортын хэлснээр гар утасны дэлгэцээс цацардаг нил хөх өнгө нь урт хугацаандаа нүдний арын хэсэгт хортой нөлөө үзүүлэх аюултай аж. Хүмүүс гар утас, таблет зэргийг ердийн үед эд зүйлсийг хардгаасаа илүү ойр зайнаас хардаг бөгөөд энэ үеэр нүдээ цавчих нь ч буурдаг байна. Английн эмч нарын тогтоосноор насанд хүрсэн хүн өдөрт дунджаар долоон цаг дэлгэц ширтдэг бөгөөд 25-аас доош насныхны 43 хувь нь гар утсаа хүссэн цагтаа шалгаж чадахгүй үедээ бухимдсан байдалтай байдаг ажээ.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Хуваалцах