Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан зарласан. Гурван насны ангиллаар явагдсан уралдааны шилдэг бүтээлийн эздэд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо
Гар зургийн уралдааны шилдгүүд тодорлоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн 377 жилийн ойг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдаан зарласан. Гурван насны ангиллаар явагдсан уралдааны шилдэг бүтээлийн эздэд өнөөдөр шагналыг нь гардуулан өглөө.

“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны 6-9 насны ангилалын 1-р байрыг Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн 3б ангийн сурагч Б.Галдан, 2-р байрыг Баянгол дүүргийн 20-р сургуулийн 3в ангийн сурагч М.Гэгээ, 3-р байрыг Баянзүрх зүүргийн “Оюунлаг” сургуулийн 3б ангийн сурагч З.Бүжинлхам нар эзэлсэн бол тусгай байрт 10 хүүхэд шалгарчээ.

Харин уралдааны 10-13 насны ангилалд 1-р байрыг Баянгол дүүргийн 113 дугаар сургуулийн 9б ангийн сурагч О.Цэдэнбал, 2-р байрыг Баянгол дүүргийн “Оюуны Ундраа” сургуулийн 8б ангийн сурагч Э.Тэргэл, 3-р байрын Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 5д ангийн сурагч Б.Тэмүүлэн нар эзэлж, тусгай байрт 11 хүүхэд шалгарсан байна.

“Миний мөрөөдлийн аз жаргалтай Улаанбаатар” гар зургийн уралдааны 14-18 насны ангилалд 1-р байрт Баянгол дүүргийн “Монгени” сургуулийн 11е ангийн сурагч Д.Ариунаа, 2-р байрт Баянгол дүүргийн 20-р сургуулийн 8б ангийн сурагч Л.Анударь, 3-р байрт Баянгол дүүргийн Монгени сургуулийн 12г ангийн сурагч Х.Ганзол нар шалгарч тусгай байрын шагналыг 10 хүүхэд гардан авлаа.

Гар зургийн уралдаанд амжилттай оролцож, шилдгээр шалгарсан хүүхдүүдийн шагналыг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гардуулан өглөө.

Хуваалцах