Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гараа хэзээ, хэрхэн угаавал “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх вэ?

Гараа хэзээ угаах вэ?, Гараа хэрхэн угаах вэ?

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гараа хэзээ, хэрхэн угаавал “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх вэ?
Гараа хэзээ, хэрхэн угаавал “Ковид-19”-ийн халдвараас сэргийлэх вэ?. Зураг: МҮОНРТ

Гараа хэзээ угаах вэ?

-Гаднаас орж ирээд

-Хоол хийхийн өмнө

-Хоол идэхийн өмнө

-Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө

-Хүүхдээ хуурайлсны дараа

-Бие зассаны дараа

-Амьтан хүрсний дараа

-Нусаа нийсний дараа амны хаалт зүүхийн өмнө, дараа

-Бохирдох бүрт

Гараа хэрхэн угаах вэ?

-Гараа усаар норгож, савандах

-Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх

-Усаар сайтар зайлах

-Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах

Гэр бүлд өгөх зөвлөмж:

-Өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийх

-Өрх гэрийн гишүүд аяга, таваг, халбагаа солихгүй байх

-Цонх салхивчаа өдөрт 3-4 удаа онгойлгож, агааржуулалт хийх

-Ариун цэврийн өрөө, суултуурыг халдваргүйтгэлийн бодистой уусмалаар угааж цэвэрлэх

-Хоол бэлтгэх мах, ногоо гурилын мод тусдаа байх

-Агаар шүүгч хэрэглэх

-Хүүхдийн тоглоомыг сод, давстай халуун усаар угааж цэвэрлэх

-Өндөг, мах зэрэг бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэх

-Хоёр цаг тутамд хүний гар хүрсэн эд зүйлийг чийгтэй алчуураар цэвэрлэх

-Нэг тавагнаас олноороо иддэг хоолноос татгалзах

-Гар, нүүрийн алчуур, цагаан хэрэгслийг угааж индүүдэх

-Далай гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

Г.Нямцэцэг, Д.Нямжаргал, Б.Сайнзаяа

Хуваалцах