Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гараа хэзээ угаах ёстой вэ

Коронавирусний халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор та дараах нөхцөлүүдэд гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гараа хэзээ угаах ёстой вэ
Гараа хэзээ угаах ёстой вэ. Зураг: МҮОНРТ

Коронавирусний халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор та дараах нөхцөлүүдэд гараа тогтмол угааж хэвших хэрэгтэй. Үүнд:

  • Нусаа нийх, ханиалгах, найтаасны дараа

  • Нийтийн тээвэр, зах, мөргөлийн газар зэрэг олон нийтийн газарт очсоны дараа

  • Цаасан мөнгө зэрэг гаднаас гэрт орж ирсэн эд зүйлсэд хүрсний дараа

  • Өвчтэй хүнийг асрахын өмнө, асрах үеэр, асарсны дараа

  • Хоол идэхийн өмнө ба дараа

Ерөнхийдөө та дараах нөхцөлд гараа тогтмол угааж байх хэрэгтэй.

  • Ариун цэврийн өрөөнд орсны дараа

  • Хоол идэхээс өмнө ба дараа

  • Хог хаягдалтай харьцсаны дараа

  • Амьтан, тэжээвэр амьтанд гар хүрсний дараа

  • Хүүхдийн живхийг сольсны дараа эсвэл хүүхдүүд бие засахад нь тусалсны дараа

  • Таны гар илт бохирдсон үед

Хуваалцах