Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гарал үүсэл нь тодорхойгүй 80 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ

БНХАУ-ын Ухань хотноо дэгдсэн “COVID-19 буюу коронавирус”-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарал үүсэл нь тодорхойгүй 80 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
Гарал үүсэл нь тодорхойгүй 80 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ. Зураг: МҮОНРТ

Гарал үүсэл нь тодорхойгүй 80 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ. БНХАУ-ын Ухань хотноо дэгдсэн “COVID-19 буюу коронавирус”-ээс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийт 3200 орчим байгууллага хамрагдахад 3700 орчим зөрчил илрүүлсэн байна. Улсын байцаагийн актаар гарал үүсэл нь тодорхойгүй, шошгын зөрчилтэй, хугацаа хэтэрсэн гэх 80 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг устгалд оруулж, 60 сая төгрөгийн барааг худалдаанаас эргүүлэн татжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч н.Түмэнжаргалын яриаг сонсгоё.

Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байхтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт 20 гаруй үзэсгэлэн худалдааг зогсоож, 130 гаруй сурталчилгааны самбарыг буулгаад байна.

Хуваалцах