Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гарамгай баатар Л.Дандарын 100 насны ой энэ онд тохиож байна

Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч асан, БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандарын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээрийн үүдийг нээж, Офицеруудын ордны талбайд орших Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр 11 ц

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарамгай баатар Л.Дандарын 100 насны ой энэ онд тохиож байна
Гарамгай баатар Л.Дандарын 100 насны ой энэ онд тохиож байна. Зураг: МҮОНРТ

Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө тэмцэгч асан, БНМАУ-ын гарамгай баатар Лодонгийн Дандарын мэндэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.
Тэрээр эх орон, эгэл ард түмнийхээ төлөө үнэтэй түүхийг бүтээлцсэн Монголын зоригт эрчүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог билээ. Л.Дандар баатар нь шантаршгүй эх оронч, эрэмгий цогтой эр байсан төдийгүй олон талын авьяас билэгт нэгэн байсныг түүх гэрчлэхээс гадна түүний үр хойч нь өнөөг хүртэл залгамжлан түүчээлж явна.
Тэгш дүүрэн энэхүү ойг өргөн дэлгэр, утга төгөлдөр тэмдэглэх нь туурга тусгаар эх орон, эрх чөлөөний үнэ цэнэ, түүний төлөө амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл тэмцэж ирсэн эрэлхэг баатруудын шударга тэмцлийн зам, зоригт шулуун сэтгэл ухааныг дуурсгаж, хойч үедээ таниулан үлдээхэд нэн чухал билээ.
Тиймээс уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд олон түмэнд дурсагдан үлдсэн түүнтэй холбоотой ажил амьдралын сэдэвт арга хэмжээнүүдийг ахан дүүс, нутаг усныхан нь ард түмэнтэйгээ хамтран 2014-2015 онд тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөж байна. Эдгээрийн үүдийг нээж, Офицеруудын ордны талбайд орших Л.Дандар баатрын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр 11 цагт боллоо. Уг арга хэмжээнд БХЯ-ны удирдлагууд, төр нийгмийн зүтгэлтнүүд, түүний үр ач, ахан дүүс болон албаны хүмүүс оролцлоо.

Хуваалцах