Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт нөгөөдөр болно

“Virtuoso academy”-иас 18 дахь жилдээ зохион байгуулж буй 2020 болон 2021 онд өндөр амжилт гаргасан уран бүтээлчдийн "Virtuoso gala concert" энэ сарын 8-ны 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд эхэлнэ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт нөгөөдөр болно
Гарамгай уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт нөгөөдөр болно. Зураг: МҮОНРТ

“Virtuoso academy”-иас 18 дахь жилдээ зохион байгуулж буй 2020 болон 2021 онд өндөр амжилт гаргасан уран бүтээлчдийн "Virtuoso gala concert" энэ сарын 8-ны 19:00 цагт Улсын филармонийн концертын танхимд эхэлнэ.

Энэ удаагийн гала концертын онцлох өсвөрийн уран бүтээлчээр 2021 онд олон улсын 18 уралдаанд оролцож, гуравт нь III, гуравт нь II, аравт нь I байр эзэлж, хоёрт нь гран-при шагнал хүртсэн Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн тавдугаар ангийн сурагч З.Амин-Эрдэнэ, мөн энэ онд олон улсын 18 уралдаанд оролцож, дийлэнхэд нь тэргүүн байр эзэлж, гра-при шагналтан болсон тус сургуулийн 7 дугаар ангийн сурагч О.Нандин нарыг нэрлэж байгаа аж.

Түүнчлэн энэ онд олон улсын таван уралдаанд оролцож гуравт нь тэргүүн, хоёрт нь дэд байр эзэлсэн Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин Б.Эрдэнэбаяр болон энэ оны есдүгээр сараас эх орондоо, төрөлх сургуульдаа ажиллаж эхэлсэн, Япон улсад олон жил амьдрах хугацаандаа монгол үндэсний лимбэ хөгжмийн дуугаралт, тоглолт, төрөл зүйлийн баяжуулалт, урлал талд бүтээлчээр ажиллан, уг зэмсгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо ч оруулж буй гоцлол хөгжимчин, багш, судлаач М.Лхагвагэрэл нарыг энэ удаагийн гала концертын онцлох уран бүтээлчээр нэрлэж байна.

Үүнээс гадна "Virtuoso gala concert"-оор энэ цаг үеийн шилдэг өсвөрийн сонгодог хөгжимчдийн төлөөлөл болон чадварлаг, шалгарсан үндэсний болон сонгодог хөгжимчид дэлхийн суутнууд, алдартнуудын цагийг эзэлсэн сор бүтээлүүдээс болон Монголын хөгжмийн зохиолчдын шилмэл туурвилаас сонордуулах юм байна.

Хуваалцах