Гарамгай залуусыг шалгаруулна
Нийгмийг эерэг хандлагатай болгоход зорьж ажилладаг 600 гишүүнтэй залуусын нэгдэл “JCI Монгол” ТББ нь 21 жилийн ойгоо тохиолдуулан үндэсний чуулган зохион байгуулна.
Мэдээллийн алба

Нийгмийг эерэг хандлагатай болгоход зорьж ажилладаг 600 гишүүнтэй залуусын нэгдэл “JCI Монгол” ТББ нь 21 жилийн ойгоо тохиолдуулан үндэсний чуулган зохион байгуулна. Чуулганаар өмнөх жилийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэх, шилдэг төсөлт хөтөлбөрийг шалгаруулан удирдах зөвлөлийн сонгуулийг явуулах юм байна. Чуулгантай холбогдуулан улсын хэмжээнд эдийн засаг, улс төр, хувь хүний хөгжил, шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан гарамгай залуусыг шалгаруулан шагнахыг тус байгууллагын ерөнхийлөгч Ц.Баатарбилэг хэллээ.


















