Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гарамгүй газраар явахгүй байхыг анхаарууллаа

Сүүлийн өдрүүдэд манай орны томоохон гол мөрөнд мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байгаа тул гарам бус газраар тээвэрлэлт хийхгүй байхыг Ус судлалын сектороос сэрэмжлүүллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарамгүй газраар явахгүй байхыг анхаарууллаа
Гарамгүй газраар явахгүй байхыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Сүүлийн өдрүүдэд манай орны томоохон гол мөрөнд мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байгаа тул гарам бус газраар тээвэрлэлт хийхгүй байхыг Ус судлалын сектороос сэрэмжлүүллээ. Хэдийгээр жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн ч томоохон гол мөрөн, нууруудад мөс цөмөрч болзошгүй байдал үүсчээ. Нуурын толио, гол мөрний дагуу дахь мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10-40 см нимгэн мөсөн бүрхүүлтэй байгаа тул ард иргэдийг болзошгүй аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

Түлхүүр үг:Сэрэмжлүүлэг
Хуваалцах