Гарьдууд хожиж цувралын оноог тэнцүүллээ
Цувралын гурав дахь тоглолт маргааш Спортын төв ордонд болно.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооноос зохион байгуулж байгаа Үндэсний Супер Лигийн плэй-оффын эхний шатны цувралын хоёр дахь тоглолтууд өчигдөр явагдлаа.
Эхний тоглолт “Дорнод Танан Гарьд” болон “УБ Альянс Тех ШУТИС-н Харцага” багуудын хооронд болсон. Эдгээр багуудын цувралын эхний тоглолт сүүлийн мөч хүртлээ сонирхолтой үргэлжилсний эцэст Харцагууд өрсөлдөгчөө буулган аваад байсан. Өчигдөр болсон тоглолт ч мөн маш тэнцүүхэн эхэлсэн. Улмаар энэ тоглолтод “Дорнод Танан Гарьд” баг 93:84 харьцаатай өрсөлдөгчөө буулган авч, цувралын харьцааг 1-1 болгон тэнцүүллээ.
Лигийн дараагийн тоглолт “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” болон “Баянгол Гурван Тамир” хооронд болсон. Тоглолтын эхнээс “Сүхбаатар SBL Хасын Хүлэгүүд” баг оноогоор тэргүүлж явсаар 106:102 харьцаатайгаар, хоёр дахь хожлоо авлаа.
Цувралын гурав дахь тоглолт маргааш Спортын төв ордонд болно.




















