Гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэн хариуцлага хүлээдэг болно
Тодруулбал, шинэчилсэн найруулгаар явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад осолд өртсөн бол өөрөө хариуцлага хүлээж, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нөхөн төлнө.
Мэдээллийн алба

УИХ-ын нэр бүхий гишүүд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьсан. Тодруулбал, шинэчилсэн найруулгаар явган зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байгаад осолд өртсөн бол өөрөө хариуцлага хүлээж, тээврийн хэрэгсэлд учруулсан хохирлыг нөхөн төлнө. Мөн жолооч болохын тулд заавал жолооны сургалтад суралцахгүй байх талаар тусгажээ. Түүнчлэн жолооч бэлтгэх, шалгалт авах, үнэмлэх олгох үйл ажиллагааг Замын цагдаагийн алба хариуцаж байгаа нь тус албаны үндсэн чиг үүрэгт нийцэхгүй байгаа учир энэхүү асуудлыг Хөдөлмөрийн яаманд хариуцуулах аж.


















