Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч автомашинд мөргүүлсэн осол ихээр гарч байна

гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 29, нийт 72 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч автомашинд мөргүүлсэн осол ихээр гарч байна
Гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч автомашинд мөргүүлсэн осол ихээр гарч байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 11-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 327 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 222 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 7, орон нутагт гурван иргэн гэмтэж, нэг хүн нас баржээ.

Мөн гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 29, нийт 72 зөрчил илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна.

Үүнээс гадна нийслэлд явган зорчигч нар зам хөндлөн гарахдаа замын хөдөлгөөний дүрмийг баримтлахгүй замын гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч эрсдэлтэй байдал үүсгэн автомашинд мөргүүлэх тохиолдол нэмэгдсэн байна.

Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хуваалцах