Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Гаруда шанти драма-2026” энхийг дэмжих олон улсын сургууль гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

Бүгд Найрамдах Индонез Улсад “Гаруда Шанти дарма-2026” энхийг дэмжих олон улсын сургууль 2026 оны 7 дугаар сарын 18 ны өдрөөс 08 дугаар сарын 3 хүртэл зохион байгуулагдана. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тусгай хүчний командлалын салаа оролцож байгаа тус сургуулийн нээлтийн ажиллагаа БНИУ-ын Богор хот

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Гаруда шанти драма-2026” энхийг дэмжих олон улсын сургууль гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Гаруда шанти драма-2026” энхийг дэмжих олон улсын сургууль гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Зураг: МҮОНРТ

Бүгд Найрамдах Индонез Улсад “Гаруда Шанти дарма-2026” энхийг дэмжих олон улсын сургууль 2026 оны 7 дугаар сарын 18 ны өдрөөс 08 дугаар сарын 3 хүртэл зохион байгуулагдана. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс тусгай хүчний командлалын салаа оролцож байгаа тус сургуулийн нээлтийн ажиллагаа БНИУ-ын Богор хотын Аула сургалтын төвд боллоо.

Энэ үеэр Индонезийн Батлан хамгаалах хүчний энхийг сахиулах Төвийн командлагч-хошууч генерал Иван Бамбанг Хавайн агаарын үндэсний гвардийн командлагч нь бригадын генерал Филлип Л. Маллори нар оролцогч орны алба хаагчдад амжилт хүсч үг хэлэв.

Энэхүү сургууль нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн цэргийн хүчнийг бэлтгэх зорилготой энэхүү сургууль нь олон улсын хамтын ажиллагааг сайжруулах, энхийг сахиулах үйл ажиллагааны чадавх, бэлэн байдлыг дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Хуваалцах