Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гарын арьсаа арчлах нь

Ус, чийгийн дутагдлаас болж хүний бүх бие организм тэр тусмаа арьс хамгийн ихээр гэмтдэг. Учир нь хүний биеийн далан хувь нь уснаас бүрддэг. Арьс тослог чанараа алдвал дараа нь шингэнээ ч бас алддаг бөгөөд хагарч, үрчлээ үүсч, зөөлөн толигор байдал нь алдагддаг байна. Тэгвэл ийм нөхцөлд гарынхаа арь

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарын арьсаа арчлах нь
Гарын арьсаа арчлах нь. Зураг: МҮОНРТ

Ус, чийгийн дутагдлаас болж хүний бүх бие организм тэр тусмаа арьс хамгийн ихээр гэмтдэг. Учир нь хүний биеийн далан хувь нь уснаас бүрддэг. Арьс тослог чанараа алдвал дараа нь шингэнээ ч бас алддаг бөгөөд хагарч, үрчлээ үүсч, зөөлөн толигор байдал нь алдагддаг байна. Тэгвэл ийм нөхцөлд гарынхаа арьсыг хэрхэн хамгаалах аргыг хүргэж байна.

1. Эрт хөгширч хуурайшвал

Гарандаа ургамлын тусгай ялангуяа оливын тос түрхэж иллэг хийж байх хэрэгтэй. Мөн 3:1 харьцаатай оливын тос, зөгийн балны хольц бэлдэж түрхсэн ч болно. Ийм маскийг долоо хоногт хоёр удаа шөнө унтахын өмнө тавьбал тун удалгүй гарын арьс хэрхэн зөөлөн сайхан болж буйг та анзаарах болно.

2. Хэрэв хагарч сайртсан тохиолдвол

Гарын тань арьс хэт хуурайшиж, хагараад байвал исгэсэн байцаа шинэхэн төмсний шүүстэй усанд дүрэх хэрэгтэй. Жижигхэн түмпэнтэй бүлээн усанд төмс болон исгэсэн байцаагаа ижил хэмжээтэй хийгээд түүндээ 15-20 минут дүрээрэй. Дараа нь зөөлөн алчуураар арчаад, тослог тэжээлийн тос түрхэж өгнө.

3. Ургамлын ханд бэлтгэ

Гарынхаа арьсыг чангаруулж, үрчлээг арилгахад ургамлын хандтай халуун бүлээн усанд дүрж байлгах нь хамгийн тустай байдаг. Тухайлбал, хоолны хоёр халбагаар бамбайн /валериана/ үндэсний жижиглэсэн хэсгийг хоёр стакан буцалсан усанд хийж 20 минутын турш хандалсны дараа шүүнэ. Дараа нь хандтай усны температур 40-45 хэм болоход 15-20 минут гараа дүр.

4. Балжингарамын ханд

Балжингарамын цэцэгнээс хоолны хоёр халбага авч мөн л хоёр стакан буцалсан усанд хийгээд хандалж хөргөнө. Хандалсан усны температур 40-45 хэмд хүрмэгц 15-20 минут гараа дүрнэ.

Түлхүүр үг:гарын арьс
Хуваалцах