Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гарын үсгээ монгол бичгээр бичнэ

Засгийн газраас анх 2008 онд монгол бичгийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Гэвч өнөөг хүртэл тодорхой үр дүн муутай байсаар хөтөлбөр нам жим болсон ч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутагтаа хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлажээ.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гарын үсгээ монгол бичгээр бичнэ
Гарын үсгээ монгол бичгээр бичнэ. Зураг: МҮОНРТ

Засгийн газраас анх 2008 онд монгол бичгийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм.

Гэвч өнөөг хүртэл тодорхой үр дүн муутай байсаар хөтөлбөр нам жим болсон ч Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас орон нутагтаа хэрэгжүүлэх дэд хөтөлбөр батлажээ.

Энэ хүрээнд тус аймгийнхан гарын үсгээ монгол бичгээр бичиж хэвших хөдөлгөөн өрнүүлж эхлээд байна.

Мөн Дархан сумын ИТХ-аас бүх аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаягаа монгол бичгээр солих уриалга гаргажээ.

Тэд энэхүү ажлаа морин жил гарангуут буюу шинийн 1-нээс энэхүү ажлаа эхлүүлсэн бөгөөд цаашид нийт монголчууддаа жишиг болохоор ажиллана гэдгээ хэлсэн юм.

Хуваалцах