Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гашуун сухайт боомтод халдваргүйтгэл хийлээ

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод Гашуунсухайт хилийн боомтын албан байгууллагын хүсэлтийн дагуу 2019 оны 04-р сарын 01-03-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажиллалаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гашуун сухайт боомтод халдваргүйтгэл хийлээ
Гашуун сухайт боомтод халдваргүйтгэл хийлээ. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод Гашуунсухайт хилийн боомтын албан байгууллагын хүсэлтийн дагуу 2019 оны 04-р сарын 01-03-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүд ажиллалаа.

Зоонозын өвчин судлалын төвийн халдваргүйтгэлийн баг нь боомтын ажилчдын амьдрах орчныг халдварт өвчний эрсдэлгүй байлгах үүднээс хөрсний халдваргүйтгэл хийж ажиллах амьдрах тав тухтай орчин бүрдүүллээ. Гашуунсухайт хилийн боомтын Гаалийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Экспорт импорт хил хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт 3 байгууллагын ажилчдын сендвич, спортын талбай орчмоор 1557м2 хөрсний халдваргүйтгэл, 400м2 дотор талбайд халдварт өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэлийн ажлыг тус тус хийлээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Хуваалцах