Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “Хоногийн нэгдсэн график”-т оруулжээ

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд цэг тавьж чадлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “Хоногийн нэгдсэн график”-т оруулжээ
Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг “Хоногийн нэгдсэн график”-т оруулжээ. Зураг: МҮОНРТ

Автотээврийн үндэсний төвөөс 2017 оныг “Автотээврийн менежментийг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан Гашуунсухайтад үүсээд буй нүүрсний тээвэрлэлтийг дагасан олон асуудалд цэг тавьж чадлаа.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайтын чиглэлд нийт 71 аж ахуйн нэгжийн 4500 орчим тээврийн хэрэгсэл ачаа тээвэрлэдэг байна. Өнгөрсөн 10 дугаар сард 45 аж ахуйн нэгж буюу одоогийн дүнтэй харьцуулбал ердөө тал хувь нь л албан ёсны гэрээтэй ажиллаж байснаас 2000 гаруй тээврийн хэрэгсэл хууль бус тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байжээ. Үүнээс болж тухайн чиглэлд автомашины очер дараалал үүсэх, жолооч нар олон хоног зам дээр нойр, хоолгүй хонох, эрүүл мэндээрээ хохирох зэрэг нөхцөл байдал үүсч байсан. Тиймээс хоногийн нэгдсэн график мөрдөж эхэлснээр хилээр гарч буй нүүрсний тээврийн бодит дүн мэдээ гарах боломжтой юм байна.

Хуваалцах