Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Гашуунсухайт", "Ханги" боомтоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн татан авна

Эрээнд үүссэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалж Замын-Үүдээр орж ирэх гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд асуудал гарсан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Гашуунсухайт", "Ханги" боомтоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн татан авна
"Гашуунсухайт", "Ханги" боомтоор гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн татан авна. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын өмнөх долоо хоногийн хуралдаанаар ковидын нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэрийн импортын бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээврийн асуудлыг шийдвэрлэх, гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэсэн байна.

Эрээнд үүссэн ковидын нөхцөл байдлаас шалтгаалж Замын-Үүдээр орж ирэх гол нэрийн бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд асуудал гарсан. Энэ нь бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд нөлөөлж байгаа учир татан авалт хийх хил гаалийн гарцыг нэмэгдүүлэхээр болов. Энэ хүрээнд Гашуун сухайт, Ханги боомтоор гол нэрийн хүнсний бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох нөхцөлийг энэ 7 хоногт бүрдүүлэхээр шийдвэрлэжээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах