"Гатвик" нисэх буудлын агаарын орон зайд үл мэдэгдэх дрон буюу алсын удирдлагатай онгоцууд нисчээ
Британийн "Гатвик" нисэх буудлын агаарын орон зайд үл мэдэгдэх дрон буюу алсын удирдлагатай онгоцууд нисч цэрэгжүүлсэн хамгаалалт гараад байна.
Мэдээллийн алба

Британийн "Гатвик" нисэх буудлын агаарын орон зайд үл мэдэгдэх дрон буюу алсын удирдлагатай онгоцууд нисч цэрэгжүүлсэн хамгаалалт гараад байна.
Гэнэтийн энэ явдал пүрэв гарагийн бүх нислэгийг цуцлахад хүргэжээ. Албаныхны хэлж байгаагаар том дрон онгоцууд онгоцны буудлын агаарын орон зайд цаг тутам нисч үзэгдсэн байна. Гэхдээ лхагва гарагийн шөнөөс нисч эхэлсэн үл мэдэгдэх дронууд алан хядах ажиллагаатай холбоотой гэх шинж харагдаагүй гэж цагдаа нар хэлж байна.
Европын агаарын тээврийн хяналтын агентлагаас нисэх буудлыг бямба гарагт мөн үргэлжлүүлэн хаалттай байлгана гэж мэдэгджээ. Үүний хажуугаар нөхцөл байдлыг зохицуулахаар цэргүүд ажиллаж байна.


















