Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Гавны найдвартай байдлыг сайжруулах шаардлагатай

Энэхүү байдлаас үүдэн Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага гавны найдвартай байдлыг дахин сайжруулах шаардлага байгааг олж харж, үүнд дахин толгойгоо өвдгөж эхэлсэн байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавны найдвартай байдлыг сайжруулах шаардлагатай
Гавны найдвартай байдлыг сайжруулах шаардлагатай. Зураг: МҮОНРТ

Цагдаа нарын гавны найдвартай байдлыг дэлхийн нийтээрээ бодож олох цаг болжээ.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтэн, сэжигтэн нар гавны түгжээг амархан мулталж, оргож, зугтах нь ихсэх болсон нь Өмнөд Солонгосын цагдаа нарыг гаваа сайжруулахад хүргэсэн байна. Энэ дагуу тэд өнгөрсөн жил гавны найдвартай аюулгүй байдал дээр ажилласан байна. Гэвч саяхан он солигдох мөчид Жоннам хотын цагдаагийн газар саатуулагдаад байсан Ким гэгч 30 орчим насны залуу нурууныхаа ард гавлагдсан хоёр гарныхаа гавны түгжээг аравхан секундэд тайлж, оргон зайлжээ. Тэрээр нэг хоногийн дараа дахин саатуулагдсан бөгөөд бусдын автомашинаас 20 мянган вон хулгайлсан хэргээр шалгагдаад байсан билээ.

Энэхүү байдлаас үүдэн Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага гавны найдвартай байдлыг дахин сайжруулах шаардлага байгааг олж харж, дахин толгойгоо "өвтгөж" эхэлсэн байна.

Түлхүүр үг:Гав
Хуваалцах