Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат жүжигчин Б.Солонго олон улсын уралдаанаас “Шилдэг Концертмейстер” шагнал хүртлээ

Алдарт дуучин Елена Образцовагийн нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын XIII уралдаан энэ сарын 14-21-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж, шагналтнуудаа тодруулсан байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин Б.Солонго олон улсын уралдаанаас “Шилдэг Концертмейстер” шагнал хүртлээ
Гавьяат жүжигчин Б.Солонго олон улсын уралдаанаас “Шилдэг Концертмейстер” шагнал хүртлээ. Зураг: МҮОНРТ

Алдарт дуучин Елена Образцовагийн нэрэмжит залуу дуурийн дуулаачдын олон улсын XIII уралдаан энэ сарын 14-21-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж, шагналтнуудаа тодруулсан байна.

Тус уралдаанд Монгол Улсаа төлөөлж оролцсон Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Сосорбарамын Бат-Эрдэнэ 12 орны 209 дуучнаас шилдэг 15-д шалгарч, амжилттай оролцон “Дипломант” болжээ. Мөн ДБЭТ-ын ерөнхий концертмейстер, Монгол Улсын гавьяат жүжигчин Баттөмөрийн Солонго “Шилдэг Концертмейстер” шагналыг хүртлээ.

Хуваалцах