Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орондоо багшилж байна

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын Элч, балетчин Д.Алтанхуяг эх орондоо иржээ. Тэрбээр Монголын балетын үндэсний сургуулийн элсэгчдэд өөрийн биеэр хичээл зааж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орондоо багшилж байна
Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг эх орондоо багшилж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын Элч, балетчин Д.Алтанхуяг эх орондоо иржээ. Тэрбээр Монголын балетын үндэсний сургуулийн элсэгчдэд өөрийн биеэр хичээл зааж байна.

Эргэн сануулахад, гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг өнгөрсөн зургаадугаар сард сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Хэсэг хугацаанд АНУ-ын Нью-Йорк хотын балетын сургуульд дасгалжуулагч багшаар ажиллалаа. Мөн өөрийн балетын компанийг байгуулах ажлын бэлтгэл ажил, төлөвлөгөөг гаргаж байгаа. Би Нью-Йорк хот дахь дэлхийн 170 гаруй орон нэгдсэн ЮНЕСКО-ийн дэргэдэх Олон улсын бүжгийн зөвлөлийн гишүүн болсон. Нью-Йорк хотод балетын маш олон компани бий. Манай компанийн хувьд байнгын үйл ажиллагаа явуулаад байхгүй ч сонгодог урлагийн чиглэлээр уран бүтээлчдийг холбон зуучилж, чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлсэн гэж ойлгож болно. Мөн зуны улиралд гала болон аялан тоглолт зохион байгуулдаг” гэсэн юм.

Хуваалцах