Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Метрополитен театрын тайзнаа ''Травиата'' дуурийн гол дүрийг “амилуулна”

Монголын сонгодог урлагийн түүхэнд урьд өмнө нь бичигдэж байгаагүй бахархам үйл явдал юм.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Метрополитен театрын тайзнаа ''Травиата'' дуурийн гол дүрийг “амилуулна”
Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Метрополитен театрын тайзнаа ''Травиата'' дуурийн гол дүрийг “амилуулна”. Зураг: МҮОНРТ

Дэлхийн хамгийн нэр хүндтэй театрын нэг АНУ-ын Нью-Йорк хотноо оршдог 140 жилийн түүхт, 3900 үзэгчийн суудалтай алдарт Метрополитен театрын тайзнаа ирэх 2020-2021 оны 4-5 дугаар сард алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн ''Травиата'' дуурь тоглоно. Тэгвэл тус дуурийн гол дүр болох эцэг Жорж Жермоныг гавьяат жүжигчин, ДБЭТ-ын гоцлол дуучин Энхбатын Амартүвшин амилуулахаар болж, хөтөлбөр нь батлагдсан байна. Энэ нь Монголын сонгодог урлагийн түүхэнд урьд өмнө нь бичигдэж байгаагүй бахархам үйл явдал юм.

Үүнээс гадна гавьяат жүжигчин Э.Амартүвшин энэ зун дэлхийн дуурийн алдрын оргил буюу Италийн Веронагийн тайзнаа дэлхийн дуурийн алдартай дуучидтай хамтран тоглох тов гарчээ.

Хуваалцах