Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат жүжигчин Х.Болормаа тоглолтоо хийнэ

Монгол бөхийн өргөөнд 15:00 цагаас болох тус тоглолтод Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Б.Болормаа, ардын хөгжмийн “Аураг” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх нь ээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин Х.Болормаа тоглолтоо хийнэ
Гавьяат жүжигчин Х.Болормаа тоглолтоо хийнэ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Болормаа олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ирэх гуравдугаар сарын 7-нд бие даасан тоглолтоо хийх гэж байна.

Монгол бөхийн өргөөнд 15:00 цагаас болох тус тоглолтод Р.Дэлгэрмаа, Э.Оюумаа, Б.Болормаа, ардын хөгжмийн “Аураг” хамтлаг оролцож, ая дуугаа өргөх нь ээ.

“Энэрэлтэйхэн ижий минь” нэртэй тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар түүний гэр бүлийн хүн хөгжмийн зохиолч, продюсер Б.Бат-Эрдэнэ буюу Аранзагийн “Aranza” студи ажиллаж буй.

Бие даасан тав дахь тоглолтоо хийх гэж байгаа Х.Болормаа энэ удаагийн тоглолтдоо "Илээх тавилан", "Нутаг амьтай аав", "Хүү нь тандаа", "Хайр байдаг юм" зэрэг хит болсон дуугаа сонсогчиддоо хүргэхээс гадна сүүлийн үеийн шинэ уран бүтээлээ дээжлэх аж.

Хуваалцах