Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Гэм зэм” жүжигт тоглоно

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бөгөөд “Фауст” постдрамыг найруулсан, ГИТИС-ийн төгсөгч М.Батболд найруулахаар болсон билээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Гэм зэм” жүжигт тоглоно
Гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан “Гэм зэм” жүжигт тоглоно. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийх гэж буй.

Монголын театрын тайзнаа анхлан амилуулах тус зохиолыг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач Я.Баяраа жүжгийн зохиолд хөрвүүлсэн бөгөөд “Фауст” постдрамыг найруулсан, ГИТИС-ийн төгсөгч М.Батболд найруулахаар болсон билээ. Тус жүжгийн гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхагва, "Гэм зэм" жүжгийн гол дүрийн нэг Дуня буюу Авдотья Романовна Раскольниковагийн дүрд жүжигчин Х.Баярмаа тоглохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Түүнчлэн "Гэм зэм" жүжгийн гол дүрийн нэг Семен Захарович Мармеладовын дүрийг гавьяат жүжигчин П.Эрдэнэзаан бүтээх юм байна.

Ташрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөжээ.

Хуваалцах