Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат жүжигчин С.Жавхлангийн тоглолт хойшлогджээ

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Жавхлан” тоглолт энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэж 24-нд хийхээр болжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат жүжигчин С.Жавхлангийн тоглолт хойшлогджээ
Гавьяат жүжигчин С.Жавхлангийн тоглолт хойшлогджээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат жүжигчин С.Жавхлангийн “Жавхлан” тоглолт энэ сарын 17-нд Монгол бөхийн өргөөнд болох байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдэж 24-нд хийхээр болжээ.

Энэ талаар тэрбээр цахим хуудасдаа "Эрдэмтдийн баг 7-10 хоногтоо өвчний дэгдэлт буурах горьдлоготой байна гэсний дагуу ийнхүү долоо хоногоор хойшлууллаа. 17-ны тасалбартай хүмүүс 24-нд санаа зоволтгүй тухайн тасалбараараа яг л суудалдаа сууна шүү! Аюул хэлж ирдэггүй хийсч ирдэг. Та нартаа хайртай учраас, эрдэнэт хүний алтан амь чухал учраас ийм шийдвэрт хүрлээ. Зөв үү! Манайхаан. Та бүхэн маань сайхан уужуу ухаанаар хүлээж аваарай" гэсэн байв.

Хуваалцах