Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гавьяат малын эмч цолтон нэгээр нэмэгдлээ

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын малын бага эмч Моононгийн Бишхүү Монгол улсын гавьяат малын эмч цол хүртлээ.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат малын эмч цолтон нэгээр нэмэгдлээ
Гавьяат малын эмч цолтон нэгээр нэмэгдлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Баруун-Урт сумын малын бага эмч Моононгийн Бишхүү Монгол улсын гавьяат малын эмч цол хүртлээ.

Мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны 90 жилийн ойгоор Гавъяат болсон ахмад эмч Бишхүү нь 1967 онд Дорнод аймгийн ХАА-н техникумыг малын бага эмч мэргэжлээр төгсөж, 45 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа юм.

Ажиллах хугацаандаа лабораторид ажиллагсдын хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор оновчтой санал, шинэ санаачилга гаргаж, түүнийгээ лабораторийн цех тасгуудад нэвтрүүлсэн байна.

Түүнчлэн зарим халдваргүй гинекологийн өвчнүүдийг эмчлэх уусмал санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь шинэ бүтээл,

оновчтой саналын гэрчилгээ авч тэргүүн туршлагын жагсаалтад орж одоог хүртэл МАА-н үйлдвэрлэлд өргөн ашиглаж байгаа аж.

Хуваалцах