Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Гавьяат нисгэгчид хүндэтгэл үзүүлэв

Шинэхэн гавьяат Д.Баярсайхан 20 настайдаа нисгэгч болж 38 жил “мөнгөн цагаан хөлөг” жолоодож 21 мянга, 800 цагийг тэнгэрт өнгөрөөжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат нисгэгчид хүндэтгэл үзүүлэв
Гавьяат нисгэгчид хүндэтгэл үзүүлэв. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат нисгэгч цол хүртсэн МИАТ компанийн агаарын хөлгийн дарга Д.Баярсайханыг Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагууд, сайд Л.Халтар, дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Шинэхэн гавьяат Д.Баярсайхан 20 настайдаа нисгэгч болж 38 жил “мөнгөн цагаан хөлөг” жолоодож 21 мянга, 800 цагийг тэнгэрт өнгөрөөжээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Хуваалцах