Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул болон Т.Мөнхзул Азийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөнө
Монгол Улсаа төлөөлөн Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул болон ЭОУМ Т.Мөнхзул нар оролцоно
Мэдээллийн алба

Монголын үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчид шатрын Ази тивийн аварга шалгаруулах онлайн тэмцээнд өрсөлдөх гэж байна. Тодруулбал, Азийн шатрын холбооноос дэлхий нийтийг хамарсан цар тахалтай холбоотойгоор Ази тивийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах шатрын тэмцээнийг энэ сарын 23-25-ны хооронд www.tornelo.com платформоор зохион байгуулахаар болжээ.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин ОУМ, ЭИМ Б.Мөнгөнтуул болон ЭОУМ Т.Мөнхзул нар оролцоно.




















