Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Grand Swiss” тэмцээнд урилгаар оролцож байна

Латви улсын Рига хотод зохион байгуулагдаж буй “Grand Swiss FIDE - Chess.com” олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Гэгээн Арвай клубийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн ангилалд урилгаар оролцож байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Grand Swiss” тэмцээнд урилгаар оролцож байна
Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул “Grand Swiss” тэмцээнд урилгаар оролцож байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 27-ноос ирэх сарын 1-ний хооронд Латви улсын Рига хотод зохион байгуулагдаж буй “Grand Swiss FIDE - Chess.com” олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хороо, Гэгээн Арвай клубийн тамирчин, их мастер Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдийн ангилалд урилгаар оролцож байна.

Тус тэмцээнийг Английн алдартай хөрөнгөтнүүдийн нэг Шейнбергийн гэр бүл анх санаачлан Isle of Man аралд зохион байгуулж эхэлсэн түүхтэй бөгөөд өдгөө тэмцээнээ улам өргөжүүлэхээр Олон улсын шатрын холбоотой хамтран зохион байгуулж байгаа юм. Тус тэмцээний онцлог нь одоогийн эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн шатрын дэлхийн аваргатай титмийн төлөө тоглох эрх олгодог цикл тэмцээнүүдэд өрсөлдөх шатарчныг сонгон шалгаруулдаг бөгөөд зөвхөн тэмцээний аварга энэхүү боломжийн эзэн болно.

Түүнчлэн “Ковид-19”-ийн улмаас Латви улсад хатуу хөл хорио тогтоогоод байгаа хэдий ч Засгийн газар нь шатар тэргүүтэй хэд хэдэн спортын олон улсын тэмцээнийг хэвийн үргэлжлүүлэх шийдвэр гаргажээ.

Хуваалцах