Гавьяат тамирчин Э.Бэхбаяр шөвгийн наймд шалгарлаа
Тэрбээр энэ барилдаанд Европ тивийн аварга Армен бөх Арсен Арутюнантай таарсан юм. Манай улсын бөх цаг эхэлсэн мөчөөс эхэлж барилдааны санаачлагыг гартаа аван 7:1 харьцаагаар тэмцээнийхээ салхийг ялалтаар эхлүүллээ.
Мэдээллийн алба

"Токио-2020" зуны XXXII олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж буй Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр эхний ялалтаа авч, шөвгийн наймд шалгарлаа.
Тэрбээр энэ барилдаанд Дэлхийн цомын мөнгө, ЕАШТ-ий алт, хүрэл медальт Армены бөх Арсен Арутюнантай таарсан юм. Манай улсын бөх цаг эхэлсэн мөчөөс эхэлж барилдааны санаачлагыг гартаа аван 7:1 харьцаагаар тэмцээнийхээ салхийг ялалтаар эхлүүллээ.
Э.Бэхбаяр дараагийн тойрогт "Жакарта-2018" Азийн наадмын хүрэл медальт, Азийн аварга Ираны Реза Атритай хүч үзнэ.


















