Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бүх зардлыг Фүжи хот хариуцахаар болжээ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хамтарч ажиллахаар болсон байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бүх зардлыг Фүжи хот хариуцахаар болжээ
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бүх зардлыг Фүжи хот хариуцахаар болжээ. Зураг: МҮОНРТ

Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ.

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хамтарч ажиллахаар болсон байна.

Уулзалтын үеэр энэ тухай хэлэлцэн гэрээнд албан ёсоор гарын үсэг зурав.

Хуваалцах