Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү гардан тулааны ДАШТ-д өрсөлдөнө

Түүнийг С.Нямпилжээ гэдэг бөгөөд Цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, Бүх оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, муай тай, жиү жицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, ушу, муай тайн улсын аварга Н.Мягма

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү гардан тулааны ДАШТ-д өрсөлдөнө
Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү гардан тулааны ДАШТ-д өрсөлдөнө. Зураг: МҮОНРТ

Гардан тулааны спортын ДАШТ энэ сарын 22-24-нд ОХУ-ын Москва хотод болох бөгөөд тус тэмцээнд паралимпын наадмын алт, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн хүү өсвөр үеийн ангилалд өрсөлдөнө.

Түүнийг С.Нямпилжээ гэдэг бөгөөд Цэргийн гардан тулааны гурван удаагийн аварга, Азийн цомын хошой аварга, Бүх оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Б.Наадам, муай тай, жиү жицү бөхийн улсын аварга Б.Гантогтох, жиү жицү бөхийн Азийн аварга А.Гантүлхүүр, ушу, муай тайн улсын аварга Н.Мягмарсүрэн, Б.Алтансүх нар ч оролцох юм.

Тамирчдыг “Десант бамбар” клубийн захирал Д.Ганбаатар ахалж явах аж.

Хуваалцах