Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар анхны тулаандаа ялалт байгууллаа

Тус тэмцээнийг тус улсын “Dynamo boxing promotion” компани зохион байгуулсан бөгөөд "Лига Ставок. Вечер бокса" тэмцээний хүрээнд болсон юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар анхны тулаандаа ялалт байгууллаа
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар анхны тулаандаа ялалт байгууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өчигдөр ОХУ-ын Москва хотод болсон мэргэжлийн тулаандаа ялалт байгууллаа.

Тус тэмцээнийг тус улсын “Dynamo boxing promotion” компани зохион байгуулсан бөгөөд "Лига Ставок. Вечер бокса" тэмцээний хүрээнд болсон юм.

Мэргэжлийн боксын WBA Asia Champion бүсийн төлөөх энэхүү тулаанд манай тамирчны өрсөлдөгч нь ОХУ-ын осетин залуу Аслан Кабисов гэж зарлаж байсан ч өрсөлдөгч солигдсон байв. Гэхдээ шинэ өрсөлдөгч нь мөн л осетин тамирчин. Сослан Баев өдгөө 23 настай агаад мэргэжлийн рингэнд зургаа тулалдаж, бүгдэд нь ялалт байгуулсан байна. Харин өчигдөр анхны ялагдлаа хүлээлээ.

Хуваалцах