Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хоёр дахь тулаандаа илт илүүрхэн яллаа
өнөөдөр 18:06 цагт эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар хоёр дахь тулаанаа Вьетнамын Нгуен Ван Донгтой хийлээ.
Мэдээллийн алба

Токиогийн олимпын боксын төрөлд Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д Э.Цэндбаатар, 63 кг-д Б.Чинзориг, эмэгтэйчүүдийн 75 кг-д М.Мягмаржаргал нар оролцож М.Мягмаржаргал. Б.Чинзориг нар тэмцээнээ дуусгаад байгаа билээ.
Харин өнөөдөр 18:06 цагт эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар хоёр дахь тулаанаа Вьетнамын Нгуен Ван Донгтой хийлээ. Энэ тулаанд Э.Цэндбаатар үнэхээр хүчтэй, хурдтай тамирчин гэдгээ харуулж, Вьетнамын боксчинг илт илүүрхэн шүүгчдийн саналаар 5:0-ээр яллаа.


















