Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш Кени улсын боксчинтой эхний тулаанаа хийнэ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг цэнгэлийн манлай “Токио-2020” зуны XXXII олимпын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлсэн.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш Кени улсын боксчинтой эхний тулаанаа хийнэ
Гавьяат тамирчин Э.Цэндбаатар маргааш Кени улсын боксчинтой эхний тулаанаа хийнэ. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг цэнгэлийн манлай “Токио-2020” зуны XXXII олимпын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:00 цагт эхэлсэн.

“Токио-2020” зуны XXXII олимпын наадмын боксын төрөлд оролцох Монголын шилдэг боксчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга /2018/, Ази тивийн 2021 оны аварга, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатар маргааш эрэгтэйчүүдийн 57 кг-д Кени улсын тамирчин Окоч Николас Оконготой эхний тулаанаа хийнэ.

Тулаан Улаанбаатарын цагаар энэ сарын 24-ний 19:51 цагт эхлэх бөгөөд түүний өрсөлдөгч Окоч Николас Оконго 38 настай ахмад боксчин учраас Э.Цэндбаатар оноогоор илүүрхэн ялах магадлал маш өндөр.

Ташрамд дуулгахад, “Токио-2020” олимпын наадмын боксын төрөлд хурд, хүч, авхаалж самбаа, оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөр эрэгтэйчүүдийн 8 жинд 187, эмэгтэйчүүдийн 5 жинд 102 боксчин, нийт 13 жинд 289 тамирчин энэ сарын 24-нөөс ирэх сарын 8-ны өдөр хүртэл нийтдээ 276 тулаан хийж Зуны XXXII олимпын наадмын аваргын алт болон мөнгө, хүрэл медальтнуудаа шалгаруулна.

Хуваалцах