Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасахаар шийдвэрлэжээ

Энэ талаараа тэд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд бүрэн мэдээлэл өгөх юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасахаар шийдвэрлэжээ
Гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасахаар шийдвэрлэжээ. Зураг: МҮОНРТ

Монголын боксын холбооны Гүйцэтгэх зөвлөл хоёр дахь хурлаа хийж хэд хэдэн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үүний дунд зарим тамирчныг шигшээ багаас хасахаар шийдвэрлэжээ.

Тодруулбал, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг удаа дараа салхилга бат алдсан хэргээр ийнхүү шийтгэсэн байна. Тэгвэл Э.Цэндбаатар өөрийн цахим хуудасдаа “Өнөөдөр би дэлхийн аваргад оролцоно гээд бэлтгэлээ хийж байсан шүү. Одоо бэлтгэл хийх шаардлага байхгүй. Монголдоо ч байх шаардлага алга. Хэнд ч гомдохгүй ээ. Хэлэх зүйлээ би хэлнэ” хэмээн бичжээ.

Тус холбоо өнгөрсөн ням гарагт ээлжит хурлаа хийж, ерөнхийлөгч болон удирдах зөвлөлийн гишүүдээ сонгосон билээ.

Хуваалцах