Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Михайл Талийн нэрэмжит тэмцээнд тэргүүллээ

Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэллээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Михайл Талийн нэрэмжит тэмцээнд тэргүүллээ
Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул Михайл Талийн нэрэмжит тэмцээнд тэргүүллээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 8-ны хооронд Латви улсын Рига хотод зохион байгуулагдсан өндөр зэрэглэлийн “Grand Swiss FIDE - Chess.com” олон улсын тэмцээнд Гавьяат тамирчин, Үндэсний шигшээ баг, Алдарт спорт хороо, Гэгээн Арвай шатрын клубийн тамирчин Их мастер Б.Мөнгөнтуул урилгаар оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэрбээр тус тэмцээнд 11 өрөг тоглож, 6.5 оноогоор 13 дугаар байрт шалгарахын зэрэгцээ олон улсын чансаагаа 10.4-өөр нэмсэн юм.

Түүнчлэн “Grand Swiss” өндөр зэрэглэлийн тэмцээний хүрээнд болсон алдарт шатарчин Михайл Талийн нэрэмжит олон улсын түргэн тоглолтын тэмцээнд Гавьяат тамирчин, Их мастер Б.Мөнгөнтуул 18 өрөг тоглож, 9 оноогоор эмэгтэйчүүдийн ангилалд тэргүүн байр эзэллээ.

Хуваалцах